төгөлдөр хуурын товчлуурын тоог 88-ээс ихэсгэлээ ч доод регистрийн ихэнх нэмэлт нот сонсгол сайтай нэгэнд хүржигнээнтэй төстэй, дээд регистрийнх чихэнд чийртэй хяхраантай төстэй сонсогдох учраас хөгжмийн уран тансаг эгшиг талаас нь ашиглахад хүндрэлтэй, эсвэл бараг утгагүй болдог.
2 цагийн өмнө
Car гэдэг үг нь Латин carrum гэдэг үгнээс гаралтай бөгөөд “хоёр дугуйт тэрэг” гэсэн утгатай ажээ.
2020-07-03
Төгөлдөр хуур тоглож сурах нь удаан үргэлжлүүлэх шаардлагагүй процесс юм. Өдөр болгон сургуулилж, өөрийгөө сориод байвал таамаглаж байснаас ч түргэн сайжраад ирдэг. Гол нь энд дурдсан зөвлөмжийг бүгдийг нь мөрдөх хэрэгтэй.
2020-06-30
26 градусын дулаантай зургаан сарын солонгон өдрийн мэнд! Өнөөдрийн “Цагаан булан”-ийн зочиноор Монголын ЛГБТ төвийн сайн дурын ажилтныг урьж оролцуулж байна.
2020-06-27
Энэ зуур Кэвин Систром өөрийн найз Майк Крегэрийн хамт хүн бүр өөрийн орон зайг бүрдүүлж, өөрсдийнхөө сонирхол, ертөнцийг харах өнцгөө зургаар илэрхийлэх боломжтой апп бүтээхээр шаргуу ажиллаж байв. 3 долоо хоногийн турш өдөр шөнөгүй ажилласны эцэст 2010 оны 10 сарын 6 нд Инстаграм бүтээгдэж Файсбүүкт шинэхэн өрсөлдөгч бий болов. Долоохон хоногийн дотор 100,00н утсан дээр татагдаж, 2 сарын дараа гэхэд 1сая хэрэглэгчтэй болов. Хоёр найз ийм хурдан амжилтанд хүрнэ гэж төсөөлөөгүй байсан бөгөөд аль хэдийн алдар нэрт гарсан Файсбүүк ч өөрөөс нь далдуур эмээж байгааг мэдээгүй биз.
2020-06-27
Хөгжмийн хичээлд хамрагддаг сурагчид хөгжмийн хичээлд хамрагддагүй сурагчидтай харьцуулахад ерөнхий эрдмийн шалгалтад илүү амжилттай дүн авч байгаа нь АНУ-ын дунд, ахлах ангийн 25 мянган сурагчийн дунд арван жил явуулсан судалгаагаар батлагдсан юм. АНУ-ын SAT тест өгсөн “хөгжимлөг” сурагчид хөгжмийн хичээлд оролцдоггүй сурагчидтай харьцуулахад дундажаар хэл зүйн шалгалтад 63 оноогоор, математикийнхад нь 44 оноогоор илүү байжээ. Их дээд сургуульд элсэх гэж буй тохиолдолд амжилтийн ийм зөрүү нь элсэх, хасагдахын зөрүү болж хувирдаг.
2020-06-26
ОХУ-ын сэтгэл судлаач, багш, гурван хүүхдийн эх, “Амьдралын боловсрол” (“Образование для жизни”) хэмээх сонирхолтой номыг зохиогч Ольга Юрковская хүүхэд амьдралд хөлөө олоход сургуулийн хичээлийн үүрэг бага гэсэн бодолтой нэгэн. Охидоо сургуулийн бус, гэрийн боловсролоор сургадаг, бизнес-дасгалжуулагч (corporate trainer) мэргэжилтэй Ольга Юрковская орчин үеийн хүнд байвал зохих дадал хэвшлийн иж бүрэн жагсаалт гаргажээ. Хурдан унших арга, Photoshop, зааж сургах ур чадвар ... айл гэрийн цэвэрлэгээ гээд санал нийлэхээр, маргачихмаар юм аль аль нь байна.
2020-06-26
Зааж сурган хэвшүүлж өгөхгүй л бол хүүхэд өсөж томрох хэрээр унтарч алга болдог, эс бөгөөд огт хөгждөггүй ур чадвар байдгийг эцэг эх анхаарах нь чухал.
2020-06-21
Жил бүрийн 6 сарыг “Pride month” буюу ЛГБТИК хүмүүсийг эрхийг хамгаалах цаг үе хэмээн цохон тэмдэглэдэг билээ. Нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг болсон ЛГБТИК хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдлын эсрэг хөдөлгөөн өрнүүлэх, тайван жагсаал хийх, дуу хоолойгоо хүргэх зорилготой. Үүний хүрээнд: Постер хуудас тараах, шүлэг, зохиол унших, илтгэл, яриа хийх, фестивал, эвэнт зохиох гэсэн үйл ажиллагаануудыг хийдэг билээ.
2020-06-17
Энэ бол хүйсээр ялгаварлалт биш юм шүү. Дэлхий даяар болж байгаа хүчирхийллийн 95 хувь нь эмэгтэй хохирогчтой байна. Бид эмэгтэй хүнийг хамгаалах хэрэгтэй байна. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 7-оос 10 дахин илүү хурдан гэмтэл авдаг.
2020-06-16
Зөвхөн хосуудын харилцаанд бус бүх амьдралын турш таны харьцаж байгаа хүн бүрт өөрийн гэсэн хайрын хэл бий. Түүнийгээ олж мэдэх нь өөрийгөө болон бусдыг ойлгоход маш чухал ач холбогдолтой.
2020-06-15
2020-06-14
1

Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?