Нүүр   /  

ХОВД АЙМГААС 1411 СУРАГЧ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАНД ОРНО

2017-06-13  

Монгол улсын  хэмжээнд  Их, дээд сургуульд  элсэгчдийн сурах ерөнхий чавдар, мэдлэгийн түвшинг  тогтоох зорилготой  Элсэлтийн ерөнхий шалгалтын  2017  оны шалгуулагчдын бүртгэл  орон даяар 02 сарын 01-ний өдрөөс эхэлж  04 сарын 14-ны 18:00 цагт  дууссан  байна.  2017 оны Элсэлтийн  Ерөнхий  Шалгалтанд  Ховд аймгаас  1411 сурагч оролцохоор бүртгүүлжээ.  Элсэлтийн ерөнхий шалгалт  Жаргалант сумын ЕБ-ын  2-р сургууль  дээр  06 сарын 14-18-ны өдрүүдэд  болох юм. Тодруулбал: Шалгалтанд орж  буй  1411 сурагч  06 сарын 14 өдөр  12- 13 цаг 40 минутын  хооронд  Монгол хэл бичгийн шалгалтыг  өгөх  бөгөөд  06 сарын 15-ны өдөр Англи хэл,  Хими, МУ-ын  түүхийн хичээлээр шалгалт өгнө. Харин 06 сарын 17-ны өдөр Математик, Газар зүй, Биологи, Монгол хэлний шалгалтуудыг,  06 сарын 18-ны өдөр Нийгмийн тухай мэдлэг, Физик, Орос хэлний шалгалтуудыг   тус  тус өгөх юм.

Энэ жилийн  хувьд  Англи хэлний хичээлээр  361,  Химийн  хичээлээр 268,  МУ-ын түүхийн хичээлээр  13, Математикийн хичээлээр  990,  Газарзүйн хичээлээр  41,  Биологийн хичээлээр 260, Монгол хэлний хичээлээр  498, нийгмийн тухай мэдлэг хичээлээр  785,  физикийн  хичээлээр  470, Орос  хэлний  хичээлээр  27  сурагч шалгуулахаар  бүртгүүлсэн байна.

Өнгөрсөн оны Элсэлтийн ерөнхий шалгалтын Гадаад  хэл, Монгол хэл бичгийн шалгалтыг  туршилтын сонсох даалгавартайгаар авсан.  Энэ жил мөн сонсох  даалгавартай байх юм. Одоогоор аймгийн  элсэлтийн  ерөнхий шалгалт  авах  бэлтгэл  ажлыг   БСУГ-ын дарга М.Пүрэвхүү,  мэргэжилтэн  Батнасан,  Хоёрдугаар  сургуулийн захирал Ц.Цэрэнлхам  нар  гэрээ байгуулан удирдан  зохион байгуулж,  шалгалт  авах  анги  танхимийн камер, сонсох  төхөөрөмжийг   тавьж,  хянах  журмаар  ажиллаж байна. 

Шалгалт  өгөх  1411 сурагч ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц  үгээ  ашиглан 05 сарын 15-ний өдрөөс хойш  www.eec.mn сайтаас  хэвлэн авах боломжтой болох юм. 

 

 

Х.АЛТАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?