Нүүр   /  

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

2017-06-21  

Хуралдаанаар холбооны тэргүүлэгчдийг шинэчлэн дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд : Холбооны тэргүүн “Шинэ Бадрах” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ё.Батзул, Дэд дарга “Буянт рашаан” ХХК-ийн захирал Ж.Энхмаа, нарийн бичгээр “Сэлэнгэ шүтээн” ХХК-ийн захирал, Миний Монгол ТВ-ийн албаны дарга Д.Туул, тэргүүлэгчдэд “Капитал банк”-ны захирал Д.Оюун-Эрдэнэ, АНУ-ын ОУ-ын Хөгжлийн агентлаг Reach Төслийн ажилтан Э.Сүнжидмаа, “Залуу Сэлэнгэ” ХХК-ийн захирал Ц.Баярмаа, “Сэлэнгэ менежмэнт” ХХК-ийн захирал Б.Гантунгалаг, Цахим ертөнц ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Нармандах, “Нарлаг Сэлэнгэ Мөрөн” ХХК-ийн захирал Б.Одончимэг, “Цаст булган хайрхан” ХХК-ийн захирал В.Сэлэнгэ, “Үжээд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Отгончимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус тус сонгогдлоо.

Хэлэлцсэн асуудлуудын хүрээнд салбар салбарын 100 эмэгтэй бизнес эрхлэгчдийн дунд “ТАНЫ БИЗНЕСИЙГ ТАНД” сэдэвт ажил хэрэгч уулзалт зохион байгуулах, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумынхаа 80 жилийн ойтой холбогдуулан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн сэтгүүл гаргах, гишүүнчлэлийн үнэмлэх олгох зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж баталлаа.

 

 

Д.ТУУЛ /СЭЛЭНГЭ АЙМАГ/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?