Улс орон даяар зохион байгуулагдаж байгаа нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгт салбарын сайд нь ирж оролцлоо. Тэрээр ирэх онд Дорнод аймгйин нийгмийн хамгааллын салбарт 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы эхний өдөр 6 төрийн байгууллага 27 чиглэлээр 1000 гаруй иргэдэд төрийн үйлчилгээ үзүүүлсэн байна. Өдөрлөгийн 2 дахь өдөр нийгмийн хамгааллын салбарт баримталж байгаа бодлогын талаар салбарын сайд нь мэдээллээ. Тухайлбал, ирэх онд Дорнод аймгийн нийгмийн хамгааллын салбарт 24 тэрбум төгөргний хөрөнгө оруулалт хийх бөгөөд үүнд, асрамжийн газрын барилга, хүүхэд хөгжлийн төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв гэхчлэнгээр хүний хөгжилд чиглэсэн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн ирэх онд тэтгэвэр тэтгэмж нэмэх шийдвэрт хүрсэн бол 2019 оноос эхлэн цалин нэмэх асуудлыг судлаж байгаа гэдгийг тодотголоо.
А.ИЧИНХОРЛОО