Нүүр   /  

ДОРНОД АЙМГИЙН 14 СУМАНД 69 САНАЛ АВАХ БАЙР АЖИЛЛАНА

2017-06-21  

Сонгуулийн санал авах өдөр болоход 5 хоног үлдлээ

Дорнод аймагт 14 суманд 69 санал авах байр ажиллах бөгөөд санал авах бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна. Дорнод аймгийн хэмжээнд 50640 сонгогч 69 санал авах байранд саналаа өгөх юм. Санал авах байруудад саналыг хуудас болон санал авах төхөөрөмжийг хүргүүлээд байна. Харин одоо сонгуулийн хэсгүүд зарлан мэдээлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажилд 430 төрийн албан хаагч ажиллаж байна. 

Сонгуулийн санал авах өдөр буюу 6-р сарын 26-ны өдөр бүх нийтээр амарна. Нэг ёсондоо иргэдийн сонгуульд саналаа өгөх эрхийг хангах юм. Харин өнгөрсөн сонгуулиудаар уул уурхайнкомипаниуд иргэдийн санал өгөх сонгуульд оролцох эрхийг хязгаарласан зөрчлүүд гарсан юм. Тодруулбал, өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Петро Чайна Дачин тамсаг компани ажилчдынхаа санал өгөх эрхийг эдлүүлэхгүй асуудал үүсч байсан юм. Тиймээс сонгуулийн хорооноос уул уурхайн компаниудад ажилчдаа сонгууль өгөх нөхцөлд боломжоор хангах мэдэгдлийг хүргүүлээд байна.

 

 

А.ИЧИНХОРЛОО/ ДОРНОД АЙМАГ/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?