Дархан хотыг бүтээн босгосон найрамдлын зургаан дэлбээний нэг Польш нөхдийн тусламжаар барьж босгосон Силикатын үйлдвэр дээрээс түрүүнд сурвалжилсан. Энэ удаа Мажар анд нөхөдтөйгөө хамт Дарханы Мах комбинатыг ашиглалтанд оруулсан Цэргийн 111-р ангийн ахмад дайчидтай уулзаж хуучилсанаа хүргэе.
Алдар гавъяатай энэ ангийн 50 жилийн ой энэ зун болж байна. Мянга гаруй цэрэг энэ ангид алба хааж байсан түүхтэй гэж ахмадууд дурслаа. Ахмад дайчин нөхөд нь Дархан хотдоо Дундговь, Хөвсгөл, Булган, Дорнод, Ховд, Баянхонгор нутгаас хүрэлцэн ирж уулзалдав. Дашдаваагийн Мөнхзаяа, Гэлэгжамцийн Нинжпэрэнлэй, Думбаагийн Цэнд, Цэвээндоржийн Дэлгэрсуурь гээд олон ахмад дайчин ирцгээлээ. Найрамдлын хотын залуу үеийнхэн ахмадууд та нарынхаа бүтээл зүтгэлийг мартаагүй ээ. Бурхантай толгой дээр ирж энэ сайхан өвөө эмээгийнхээ дурсамжийг сонссон Дарханы хүүхдүүд та нартаа баярлалаа, та нар үнэхээр сайшаалтай.
Ө.Рагчаасүрэн