Нүүр   /  

ХОВД АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР НЬ "ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН ХАРЬЯА АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АУДИТЫН ГАЗАР НЭРТЭЙ БОЛЛОО

2017-06-22  
 
Ховд аймгийн Аудитын газар нь 1973 оноос эхлэн ардын хянан шалгах хороо нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1995, 2003, 2014 онуудад нэршил нь өөрчилөгдөж байсан. Тэгвэл Монгол улсын Ерөнхий аудиторын тушаалаар Ховд аймгийн Аудитын газар нь Үндэсний Аудитын газрын харьяа "Ховд аймаг дахь Төрийн Аудитын газар" гэсэн нэртэй болж статусаа өөрчилсөн юм. Үүнтэй холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шинэ тамгаа хүлээн авах ёслолын үйл ажиллагаа боллоо.
 
 
Шинэ тамга гардуулах үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, үндэсний аудитын харьяа Ховд аймаг дахь Төрийн Аудитын газрын дарга Л.Галбадрах болоод тус газрын мэргэжилтнүүд, ахмад үеийн төлөөлөл оролцов. Ийнхүү байгууллагын нэршил өөрчлөгдсөнөөр Аудитын газар нь орон нутгийн харьяаллаас гарч Үндэсний Аудитын газрын системээр нэг босоо удирдлагатай Монгол улсын Ерөнхий аудиторт удирдагддаг төрийн хяналтын байгууллага болж байна.

"Ховд аймаг дахь Төрийн Аудитын газар" нь Үндэсний аудитын газрын хуулиар тодорхойлсон чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэн, орон нутаг дахь төрийн байгууллагуудын төсвийн хөрөнгийн арвилан хэмнэлт, үр ашиг, үр нөлөөтэй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэн ажиллах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна.

 

 

Х.АЛТАНТУЯА /ХОВД АЙМАГ/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?