УХААНАА АЛДТАЛ АРХИ УУЖ ХҮҮХДЭЭ ГУДАМЖИНД ОРХИЖЭЭ
2017-06-28
Он гарсаар бага насны хүүхдээ хаясан 2 тохиолдол гарлаа
Энэ сарын 21-ны өдөр Дорнод аймагт бага насны хүүхдийг гудамжинд хаясан тохиолдол гарсан. Тус хэргийг шалгасны дагуу хүүхдийн эх архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өөрийн ухаанаа алдсан тул хүүхдээ гудамжинд орхисон болох нь тогтоогджээ.
6-р сарын 21-ны үдээс хойш 16-17 цагийн орчимд орон сууцны 5,6-р байрны голд бага насны хүүхэд харгалзах хүнгүй байна гэсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллага хүүхдийг хмагаалалтанд авчээ. Оройн 21 цаг хүртэл хүүхэд эрэн хайсан ямар нэгэн мэдээлэл бүртгэгдээгүй бөгөөд цагдаагийн байгууллагын эрэн хайх ажиллагааны үр дүнд Хэрлэн сумын 1-р багийн иргэн Н-ийн хүүхэд мөн болох нь тогтоогджээ.
1 ой 8 сартай эрэгтэй хүүхдийг эмээ болон эгч нарт нь хүргэж өгсөн бөгөөд хүүгийн ээж "Н" архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байжээ. Иргэн Н тодорхой эрхэлсэн ажилгүй, архины хамааралтай бөгөөд 1-р багийн хяналтанд байдаг байна. Ямартай ч он гарсаар хүүхдээ хаясан болон орхисон 2 удаагийн тохиолдол бүртгэгдлээ. Эргэн сануулахад өмнө нь 2-р сарын 15-нд иргэн М хүүхдээ орцонд хаяж байсан бол энэ удаа иргэн Н архидан согтуурсны улмаас хүүхдээ гудманд орхисон тохиолдлууд гарч байсан юм.
А.ИЧИНХОРЛОО / ДОРНОД АЙМАГ/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна