Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2017 оны эхний 07 сарын байдлаар гол нуурын усанд унаж, осолдсон 3 удаагийн золгүй тохиолдлоор нийт 6 иргэн амь насаа алдаад байна. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум Сэлэнгэ мөрний усанд 2017.07.01-ны өдөр осолдсон 4 иргэнийг эрэн хайх ажиллагааг Онцгой байдлын газрын дарга Онцгой байдлын хурандаа Г.Баатараар ахлуулсан бүлэг эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулан 2 иргэний цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч 2 иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Иймд:
1. Амарч зугаалж явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх,
2. Замд явах үедээ гол нуурын эрэг дээр зогсож сэрүүцэх зорилгоор гол нуурын эрэг дээрээс тонгойж толгой болон малгай бусад зүйлээ норгохдоо халтирч усанд унахаас болгоомжилж аюулгүй байдлаа хангах,
3. Гол нуурын эрэг дээр амарч байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орохгүй байх,
4. Бусдадаа тавих хяналтаа нэмэгдүүлэх, хэлж зөвлөж байх,
5. Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх,
6. Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.