Нүүр   /  

"ТАНЫ БИЗНЕСИЙГ ТАНД" СЭДЭВТ АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТ ЯВАГДЛАА

2017-07-04  

 

Сэлэнгэ аймаг дахь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо АНУ-ЫН ОУ-ын Хөгжлийн Агентлагийн REACH Төсөлтэй хамтран зохион байгуулагдсан "Таны Бизнесийг Танд" сэдэвт ажил хэрэгч уулзалт  амжилттай явагдаж өндөрлөлөө. Ажил хэрэгч уулзалтанд  Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хүрэлцэн ирсэн ба аймаг орон нутгийн зүгээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд төсөл хөтөлбөрүүдэд хамруулахад дэмжлэг туслалцаа үзүүлж, цаашид бүх талаараа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Түүнчлэн аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Эрдэнэгэрэл жижиг дунд бизнес эрхлэгчид болон үйлдвэр үйлчилгээний талаар баримтлах бодлого, чиг хандлага, хэрхэн дэмжиж ажиллах талаар мэдээлэл өглөө. Энэхүү уулзалтаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, холбооны цаашдын зорилго,хэтийн зорилт, гишүүнчлэлийн талаар мэдээлэл өгч харилцан санал бодлоо хуваалцсан үр дүнтэй уулзалт боллоо.

REACH Төслийн зүгээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ бизнесийн төсөл, төлөвлөгөө боловсруулж өгөх, арилжааны банкнаас зээл авахад зээлийн зууч лалын үйлчилгээ үзүүлэхээр болсон төдийгүй бизнесийн талаарх сургалтуудыг хамтран зохион байгуулахаар боллоо. Иймээс эрхэм бизнесийн гараагаа эхэлж байгаа болон бизнес эрхлэгч бүсгүйчүүд эмэгтэйчүүд та бүхнийг бизнесээ өргөжүүлэх бүхий л талын мэдлэг мэдээллээ олж авч тус холбоондоо нэгдэхийг урьж байна. Ажил хэрэгч уулзалтад оролцсон болон хүндэтгэх шалтгаанаар ирж амжаагүй, хүчирхэг дайчин бүх бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ ажлын амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?