Нүүр   /  

ГУРВАН СУМАНД ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ АНГИ ШИНЭЭР БАЙГУУЛНА

2017-07-05  

Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хүн амын суурьшил ихтэй, ой, хээрийн болон объектын түймэр гарах эрсдэл өндөртэй Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Ховд аймгийн Зэрэг суманд тус бүр Гал түймэр унтраах, аврах анги байгуулахаар шийдвэрлэлээ.

Дөрөвдүгээр зэрэглэлийн Гал түймэр унтраах, аврах анги 47 албан хаагчтай байх стандартай хэдий ч эдийн засгийн хүндрэлтэй байдлыг харгалзан дээрх ангиудыг 39 алба хаагчтай байхаар тогтоосон байна.

Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд Эрэн хайх, аврах салбар шинээр байгуулахаар боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?