Нүүр   /  

МОНГОЛ СИЛИКАТЫГ ҮНДЭСЛЭГЧ

2017-07-29  

Дархан хотод 1965 онд Монголын анхны Сликатын үйлдвэрийг Польш нөхдийн хамт үүсгэн байгуулалцаж, 1992 он хүртэл тасралтгүй удирдан ажилласан зүтгэл бүтээл Ашхүүгийн Чүлтэм гуайтай холбоотой. Байгуулагдсан цагаасаа эхлэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр давуулан биелүүлсэн улсын тэргүүний энэ үйлдвэр нь 1986 онд төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнуулсан нь, үйлдвэрийн дарга Чүлтэмийн хөдөлмөрийн үр дүн юм.  

Силикатын үйлдвэрийн орлогч даргаар ажиллаж байсан, ахмад ажилтан Б.Лхасүрэн  “-Дарханы Силикатын үйлдвэр нь жилдээ 22 мянган тонн шохой, 29 сая ширхэг силикат цагаан тоосго үйлдвэрлэн гаргаж байсан. Таван жилийн төлөвлөгөөг 1992 он хүртэл тасралтгүй давуулан биелүүлж, бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтээр 14  удаа алтан медалийн болзол хангасан. Байгууллагын хамт олныг удирдан зохион байгуулсан Чүлтэм дарга нь, үйлдвэрлэлийн менежментийг ур чадвараар ханган, илгээлтийн эзэн залуучуудыг ажил мэргэжилд  дадлагажуулсан гавъяатай.

Чүлтэм гуайн сурган хүмүүжүүлэх онцгой авъяас чадвар, удирдах ажилтны өндөр мэдлэгийг Монгол даяар төдийгүй Польш улс ч үнэлсэн юм шүү дээ” хэмээн дурсаж байна. Говь-Алтай аймгийн Жаргалан суманд 1927 онд төрсөн Ашхүүгийн Чүлтэмийн  90 насны ойг энэ онд тэмдэглэж байна. Тэрбээр “Алтан гадас” одонгоор гурван удаа, Польш улсын гавьяаны алтан медалиар хоёр удаа шагнагдан, Монгол Улсын Гавьяат барилгачин цолыг 1990 онд  хүртжээ. Силикатын үйлдвэр нь өнөөдөр хоногт 130 метр куб, жилд 40 мянган метр куб  хөнгөн бетон үйлдвэрлэдэг. Технологоо шинэчлэн  80 хувийн идэвхжил бүхий нунтаг шохой  үйлдвэрлэж эхэллээ. Үйлдвэр  нь хөнгөн бетон блок, шохой, элс, шохойн чулуун олборлолт гэсэн 4 үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна. Үйлдвэрийг тэр хэвээр нь өнөөдөр авч явж байгаа Ц.Содбилэг захиралтай залуу хамт олон нь, мэдлэг ухаан, ур чадвараараа гайхагдсан нэрт менежер удирдагч А.Чүлтэм гуайнхаа эхлүүлсэн үйл хэргийг нэр төртөй үргэлжлүүлэхээр зүтгэж байна.

 

 

Ө.Рагчаасүрэн. Дархан хот. Бурхантын хөндий.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Чүлтэм гуай их сайхан хүн шүү. Силикат ч цагтаа нэртэй үйлдвэр байлаа, хүүхдүүд нь Барс группын Амарбаатар Отгонбаатар, зураач Болдбаатар нарш дээ.тэхдээ Болдбаатар нь зохиолч Зо Баттулга гуайн хүү л дээ. Амарбаатар Отгонбаатар нарт аавын тэр сайхан сэтгэл менежмент байвал Барсыг өөд нь татах байгаа даа. 2017-08-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?