Нүүр   /  

ХЭРЛЭН ГОЛЫН УСНЫ ТҮВШИН ДЭЭШИЛЖ БАЙНА

2017-08-09  

Аймгийн УЦУОШГ-ын ус судлалын ажиглалтын мэдээллээр Хэрлэн голын ус Чойбалсан хот орчим дахь ажиглалтын цэгт нэмэгдэж, дунджаар 81 см болсон байна. Ажиглалтын цэг орчимд усны түвшин 8-р сарын 4-ний өдөр 73 см-т хүрч доошлоод байжээ. Энэ өдрөөс эхлэн хур бороо орсонтой холбоотойгоор голын усны түвшин цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Харин Улз голын усны түвшин Баян-Уул орчимд энэ жилийн хамгийн доод хэмжээндээ тулж буугаад байна. Улзын усны түвшин наадмын өдрүүдэд 121 см байсан бол өнөөдөр 106 см болжээ. Харин Чулуунхороот орчимд 10 см-ээр дээшилж 92 см-т хүрсэн байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар усархаг түр зуурын бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурчид онцгойлон анхааруулж байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ:DORNOD.NET

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?