Нүүр   /  

БАТ-ОЧИРЫН ТОГТОХТӨР ВАНГИЙН МЭНДЭЛСНИЙ 220 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

2017-08-12  

Монгол Улсын түүхнээ Халхын хэцүү То ван хэмээн мөнхрөн алдаршсан Бат-Очирын Тогтохтөр 1797 оны есдүгээр сарын 15-нд Сэцэнхан аймгийн Илдэнхошууны нутаг “Сангийн далай” гэдэг газарт засаг ноён Бат-Очирын гэр бүлд төржээ. Тухайн цаг үеийнхээ хамгийн сийрэг сэргэлэн ухаантай, төрт ёсны утга зорилгыг дээдлэн эрхэмлэдэг байсан аугаа энэ хүний мэндэлсний 220 жилийн ой өнөөдөр эхэлж байна.

Ойн хүрээнд Халхгол суманд баяр наадмын үйл ажиллагаа зохион байгуулж буй бөгөөд Вангийн цагаан уулын тахилга, Их бурхантын тахилга, Их бурхантын сүмийн шав тавих ёслол, Түмэн адууны баяр, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг онцлог үйл явдлуудыг төлөвлөжээ.

Өнөө өглөө Вангийн Цагаан уулын тахилга болсон бол үргэлжлүүлэн Азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, бөхийн барилдаан, шагай харваа, урлаг соёлын арга хэмжээнүүд зохиогдож байна. Ойн арга хэмжээ 13-ны өдөр сумын төвд үргэлжилнэ.

Хоёр зууны тэртээх Монгол Улсын төрийн болон эдийн засгийн тусгаар тогтнолын үндсийн үндэс нь “Монгол хүнийг өв тэгш гэгээрүүлэн хөгжүүлж, аж байдлыг нь бүхий л талаар өөд татах явдал” хэмээсэн мэргэн сургаалаа айлдаж, түүнийгээ ард түмний амьдралд хэрэгжүүлэн, мөнхжүүлэх үйлсээрээ дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм.

8 дугаар сарын 13-ны өдөр: Халхгол сумын төвд:

19.00-21.00 “Сүлдэт хийморь” Алтан гадас одонт аймгийн Хөгжимт драмын театрын хүндэтгэлийн тоглолт
/Сумын соёлын төвд/

8 дугаар сарын 14-ний өдөр: Халхгол сумын нутаг дахь Их бурхантад:
05.00-07.00 Их бурхантын тахилга
07.00-09.00 Их бурхантын тахилын сүмийн шав тавих ёслол

Халхгол сумын төвд:
06.00-09.00 Хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан
11.00-13.00 Бат-Очирын Тогтохтөр вангийн мэндэлсний 220 жилийг тэмдэглэх баяр наадмын нээлт
13.00-16.00 Үндэсний бөхийн барилдаан
13.00-16.00 Үндэсний сурын харваа
15.00-16.00 Дааганы уралдаан
17.00-18.00 Баяр наадмын хаалт /Шагнал гардуулах/
21.00-23.00 Үдшийн цэнгүүн Аймгийн Хөгжимт драмын театр, Сумын соёлын төвийн хамтарсан тоглолт
/Ялалт музейн гаднах задгай талбайд/

8 дугаар сарын 15-ны өдөр: Халхгол сумын “То ван” морин спорт, уяачдын холбооны 10 жилийн ойд зориулсан “Түмэн адууны баяр”
/Тусгай хөтөлбөрөөр зохион байгуулагдана./

8 дугаар сарын 18-ны өдөр: Аймгийн төв Чойбалсан хотод:
10.00-17.00 цагт Бат-Очирын Тогтохтөр вангийн мэндэлсний 220 жилийн ойн “Эрдэм шинжилгээний бага хурал” /Төв номын санд/

8 дугаар сарын 20-ны өдөр: Халхгол суманд:
10.00-19.00 Эрдэм шинжилгээний бага хурлын үргэлжлэл /тусгай хөтөлбөрөөр/

 

 

ЭХ СУРВАЛЖ : DORNOD.NET

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?