Нүүр   /  

ТҮР ЗУУРЫН ХҮЧТЭЙ МӨНДӨР, ААДАР БОРООНЫ УЛМААС ҮЕРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЧЭЭ

2017-08-15  

Энэ сарын 15-ны өдрийн 16 цаг 30 минутаас эхлэн Эрдэнэт хотод орсон түр зуурын хүчтэй мөндөр, аадар борооны улмаас нэлээд хэмжээний явган хүний зам урсаж, автозамууд дээр лаг шавар, шороо чулуу хуралдсан байна. Мөн гэр хорооллын зарим айлууд, гудамжууд усанд автаж, үерийн ус зайлуулах суваг шуудуу, нүхэн гарцууд зарим хэсэгтээ ачааллаа даалгүй эвдэрч сүйджээ. Үерийн улмаас Цагаанчулуут багт нэг хүний амь нас эндсэн бөгөөд Шанд багт нэг хүүхдийг үерийн усанд живж байхад нь олж аварчээ. Амь нас нь эрсэдсэн хүний хэргийн газарт Цагдаагийн байгууллага, Шүүхийн шинжилгээний алба хаагчид, Онцгой байдлынхан очиж ажиллав. Цагаанчулуут багт автозасварын газар үерийн ус зайлуулах хоолойг хааж зөвшөөрөлгүй өргөтгөл барихаар суурийн ажил хийсний улмаас зарим айл өрх усанд автсан байдалтай байна.  Булаг багийн автозам дээр лаг шавар, шороо чулуу урсаж орж ирсэний улмаас замын зорчих хэсэгт автомашин зорчиход хүндрэл үүсгээд байсныг Хот тохижуулах газрын ажилтан, цэргийн алба хаагчид одоогоор цэвэрлэж байна. Цагаанчулуут багийн үерийн далан эвдэрч гүүр нурсныг ч мөн холбогдох байгууллага, албад, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн машин техникийн туслалцаатайгаар цэвэрлэж, бөглөрсөн нүхэн гарц, гүүр, үерийн даланг цэвэрлэх ажлыг эхлүүллээ. Аймгийн Эрүүл мэндийн газрын зоорийн давхар усанд автсан дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид очиж ажиллан эд зүйлсийг зөөж, нүүлгэх ажил хийв. Аймгийн онцгой комисс яаралтай хуралдаан зохион байгуулсан бөгөөд үерийн хор хохирлыг нэн даруй арилгах ажлыг шуурхай зохион байгуулах, хохирлын хэмжээг тогтоох, эвдэрсэн үерийн даланг сэргээн засварлах, бөглөрсөн нүхэн гарц, ус зайлуулах хоолойг сэтгэх зэрэг ажлыг яаралтай эхлүүлээд байна. 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
А.ЦЭНД-АЮУШ / ЭРДЭНЭТ ХОТ /
     
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?