Нүүр   /  

БУЛГАН, ХӨЛӨНБУЙР СУМАНД МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧИН ГАРЛАА

2017-09-15  

p1bk92gp1hdcin681qgl1i7t6an3

Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутаг “Өлзийтийн хөндий” гэх газар сумын төвөөс зүүн урагш 12 км-т нутаглаж буй малчин Б-гийн суурьт нийт 15 тооны мал, Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Туг уул” гэх газар сумын төвөөс баруун тийш 45 км-т отроор нүүж яваа Төв аймгийн Жаргалант сумын малчин Г-ийн суурьт 46 үхэр, 25 хонь нийт 71 тооны малд малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч батлагджээ.

Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж тус сумдад үүссэн нөхцөл байдлын талаар шуурхай арга хэмжээ авч, сумдын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өглөө. Мөн өвчний шинж тэмдэг илэрсэн малыг устгалд оруулахаар болсон. Мал эмнэлэг үржлийн газраас яаралтай 20 литр вакцин /ОХУ-д үйлдвэрлэсэн/ татан авч байгаа бөгөөд шүлхийн голомтонд байгаа бүх малд нийт 10,5 литр вакциныг зарцуулах юм. Өвчин гарсан сумдад хорио цээрийн дэглэм тогтоож, Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр суманд ариутгалын цэгүүд ажиллаж байгаа бөгөөд автомашины төрлөөс хамаарч 1000-3000 төгрөгний хураамж авч байна.

 
 
 
ЭХ СУРВАЛЖ : ДОРНОД АЙМГИЙН ЗДТГ-ЫН ОНХА
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?