Нүүр   /  

ЗЭРЭГ СУМЫН НУТАГ "ЦАГААН АРАЛ"-Д ГАРСАН ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЖЭЭ

2017-09-16  

2017 оны 9-р сарын 12 ны орой Зэрэг сумын Бургасан багийн нутаг "Цагаан арал"-д түймэр гарч тус сумын төрийн албан хаагчид болон Бургасан, Гүвээ багийн иргэд гээд 200 орчим хүн 2 шөнө, 3 өдөр ажиллаж цурманд оруулжээ. Зэрэг сумын Засаг даргын орлогч Я.Жаргалсайхантай утсаар холбогдож нөхцөл байдлын талаар лавлахад: Нийтдээ 4 орчим га талбай шатсан ба түймэрт хүн, мал өртөөгүй, түймэр гарсан шалтгааныг нь тогтоохоор сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт хүсэлтээ хүргүүлээд байна. Аймгийн Онцгой байдлын газрын холбогдох албан тушаалтнууд 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй газар дээр нь ирж ажиллалаа. 

Түймрийг цурманд оруулсан болохоор одоо байгалийнхаа жамаар унтарна гэх зөвлөмжийг аймгийн Онцгой байдлын газраас өгч байна. Гэлээ гээд бид анхаарлаа сулруулаагүй, Зэрэг сумын бод малын өвөлжөөний гол бүс нутаг учраас дахин түймэр гарахаас урьдчилан сэргийлж, Бургасан, Гүвээ багийн Засаг дарга нар, сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт тодорхой үүрэг чиглэл өгөн ажиллаж байна гэлээ.

 

Х.АЛТАНТУЯА / ХОВД АЙМАГ/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?