Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын иргэд өвөлжилтийн бэлтгэлийг 80 хувьтай хангаад байна. Тус сумын отрын бүсэд 94 өрхийн 224 малчин, 9583 мал, Эрдэнэбулган сумын нутагт 3 өрхийн 8 хүн, 365 мал өвөлжих гэнэ.
Сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхээр хадлан бэлтгэх хуваарь гаргаж ажилласны үр дүнд сургууль 30 тн, сумын Засаг даргын тамгын газар 20 тн, Эрүүл мэндийн төв 20 тн, Цэцэрлэг 20 тн, Ус цаг уурын өртөөнд 10 тн хадлан бэлтгэж, сумын хэмжээнд байгалийн хадлан 2173 тн бэлтгэх даалгаврыг давуулан биелүүлээд байгаа гэнэ. Мөн байгууллага, аж ахуйн нэгжүүд түлээ, түлшээ бэлтгэж, нөөцөлж өвлийн бэлтгэлийг дор бүрнээ базааж буй ажээ.
ЭХ СУРВАЛЖ:ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗДТГ