Нүүр   /  

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТҮҮСЭН 5 ТОНН ДЭРЭВГЭР ЖИРГЭРҮҮГ ХУРААГААД БАЙНА

2017-09-22  

ДЭРВЭГЭР ЖИРГЭРҮҮ зурган илэрцүүд

Эмийн ховор ургамал дэрэвгэр жиргэрүүг зөвшөөрөлгүй түүсэн 5 тонн ургамлын үндсийг хураажээ. Хууль бусаар ургамал түүсэн 30 орчим иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ жил Дорнод аймгийн нутагт 35 тонн эмийн ховор ургамал дэрэвгэр жиргэрүүг түүх зөвшөөрлийг 10 аж ахуй нэгжид байгаль орчин аялал жуучлалын яамнаас олгожээ. Гэхдээ 2017оны 6-р сард дэрэвгэр жиргэрүүг түүх зөвшөөрөл олгох байгаль орчин аялал жуулчалын сайдын тушаал гарсан ч хэрэгжүүлэгч байгууллагуудад огт мэдэгдээгүй байна. Тодруулбал, орон нутгийн байгаль орчин аялал жуучлалын газар, мэргэжлийн хяналтын байгууллагуудад дэвэргэр жиргэрүү түүх зөвшөөрөл олгогдоогүй гэсэн мэдээллийг салбарын яамнаас нь өгч байснаа хэдхэн хоногийн өмнө зөвшөөрөл олгогдохоор болсноо мэдэгдсэн. Гэхдээ энэ нь аль 6-р сард гарсан тушаал байх юм. Ингэж мэдээлдэггүй, нуудаг байдлаас болж энэ асуудлаар хийсэн өнгөрсөн удаагийн хяналт шалгалтууд үр дүнгүй, хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр үнэгүйдэхэд хүргэж байна. 

Өнгөрсөн жилүүдэд дэрэвгэр жиргэрүүгийн зөвшөөрлийг олгохдоо ямар ч үндэслэлгүйгээр хэмжээг нь тогтоодог байсан байна. Тиймээс орон нутгийн байгаль орчин аялал жуулчлалын газраас нөөцөд нь тулгуурлан зөвшөөрөл олгох санал хүргүүлсний үндсэн дээр энэ жил 35 тонн дэрэвгэр жиргэрүү бэлтгэх квот тогтоожээ. Үйлдвэрлэлийн зориулалтаар зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүдээс гадна иргэд их хэмжээгээр түүж хятад иргэдэд худалддаг явдал байсаар л байна.

Одоогийн байдлаар зөвшөөрөлгүй түүсэн 5 тонн дэрэвгэр жиргэрүүгийн үндсийг хурааж 30 гаруй иргэнд эрүүгийн хуулийн 24,8 дахь зүйл заалтаар хэрэг үүсгэн шалгаж байна. Түүнчлэн сум, зарим сумдын удирдлагууд дур мэдэн зөвшөөрөл олгосон зөрчлүүд ч гарч байгааг хяналтын байгууллагаас хэллээ. Удахгүй ямар сумдын удирдлагууд ийм төрлийн зөрчил гаргасан нь тодорхой болох бизээ. Ямартай ч энэ төрлийн хууль бус үйлдэл гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг тул иргэд та бүхэнд зөвшөөрөлгүйгээр эмийн үндэс түүхийг байхыг сануулж байна.

 

 

А.ИЧИНХОРЛОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?