Одоогоос 45 жилийн өмнө тус сумын уугуул, уран нугараач Л.Энхцэцэг урлагийн тайзнаа нугарч эхэлсэн бөгөөд түүнээс хойш Цэцэг сумын хүүхдүүдийн уран нугаралтын үзүүлбэр өнөө хир нь олныг гайхашруулсан урлагийн хосгүй нэгэн өв болон хөгжиж байна. Тиймээс тус сумынхан Цэцэг сумын уугуул хүн урлагийн тайзнаа нугарч эхэлсэний 45 жилийн ойг угтан энэхүү хөшөө, цогцолборыг бүтээн байгуулжээ.
Энд дан ганцхан Уран нугаралтын хөшөөг босгоод орхисонгүй, “Цэцэглэх хөгжлийн төв”, Нэрэмжит талбай, Авто зогсоолын талбай зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг цогцоор нь шийдэж, нээлтийн туузаа хайчиллаа.
Х.АЛТАНТУЯА ХОВД АЙМАГ