Нүүр   /  

СЭЛЭНГЭ АЙМАГ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ҮР ТАРИА, ХҮНСНИЙ НОГООНИЙ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАНА

2017-10-03  

Энэ жил Сэлэнгэ аймаг улаанбуудайн ургац хураалт 56.7 хувьтай байна. Төмснийхөө 75.6 хувь, хүнсний ногооныхоо 78.4 хувийг хураан авчээ.

Аймгийн хэмжээнд 76.9 мянган тонн өвс, 60 тонн хүчит тэжээл, 910 тонн тэжээл бэлтгээд байгаа аж. Жил бүр 150 мянган тонн байгалийн хадлан бэлтгэдэг ч энэ жил хуурайшилт ихтэй, гандуу байгаагаас дээрхи хэмжээнд хүрэхээргүй хадлан авч байгаа аж.

Аймгийн тариаланчид өнгөрөгч наймдугаар сарын эхээр улаанбуудай, 9-ээр сарын 3-наас ургацаа хурааж эхэлжээ. Ингээд 30 хоног өнгөрч байхад дөнгөж 14 гаруйхан хоногт тариа будаагаа хурааж, зөөвөрлөсөн байна.

Энэ тухайгаа Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр хэлэхдээ “Сэлэнгэ аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд технологийн дагуу ажлаа гүйцэтгэсэн. Тиймээс улсын улаанбуудайн хэрэглээний 50 хувийг хангах боломжтой боллоо” гэлээ.

Хэдийгээр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан энэ жил ургац хураалт санасан төвшиндөө хүрч чадаагүй ч олон хүний хөдөлмөрийн үрээр дотоодынхоо хэрэгцээг хангах боломжтой гэдгийг албаныхан онцолж байлаа.

 

 

Ц.ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?