Нүүр   /  

ЗОХИОЛЧ Д.СЭНГЭЭГИЙН ХӨШӨӨГ ТӨРСӨН НУТАГТ НЬ БОСГОЛОО

2017-10-09  

Төрийн хошой шагналт зохиолч Дашзэвэгийн Сэнгээгийн мэндэлсний 100 жилийн ойгоор төрсөн нутагт нь хүрэл хөшөө босгож нээлээ. "Тагтаа" шүлгийг хүн бүр цээжилж өссөн, "Хөрсөн доор нь эрдэнээр арвин, Хүний хэрэгцээ цөм багтсан..." гээд "Эх орон" дууг нь мэднэ, "Аюуш" тууж, "Өвгөн партизаны яриа" байна. Москвад Горькийн сургууль төгсөөд, Монголын Зохиолчдын Хорооны даргаар ажиллаж байсан гээд Сэнгээ зохиолч арвин намтартай. Зохиолч З.Баттулга, сэтгүүлч И.Гүрринчен нар энэ сумынх. Хоёулаа манай Дарханд ажиллаж бүтээж байсан. Зохиолч Д.Мягмарыг энд төрснөөр заримдаа бичсэн байх боловч Баруунбүрэн сумынх гэцгээдэг. 

Зохиолчийн хөшөөг уран барималч Р.Энхтайван урлажээ. Тэр энэ нутгийнх. Хөшөөний нээлтэд Ардын уран зохиолч Б.Бааст, Соёлын Гавъяат зүтгэлтэн зохиолч Х.Зандраабайдий хоёр ирж оролцон дурсамжаа хуваалцлаа. Сэнгээг сайн мэдэх цөөхөн ахмадын хоёр нь энэ. Зохиолчийн ойг тэмдэглэж, хөшөөг нь босгох үйлсийг нутгийн уугуул академич Л.Болд санаачилж Нутгийн Зөвлөлийн дарга Г.Занданхүү, "Монгол Дээвэр" Барилгын компаний захирал Д.Алтангэрэл нар тэргүүлэн өрнүүлжээ. Хөшөөг нээхэд Чех улсад амьдардаг зохиолчийн хүү С.Эрдэмбилэг, ач хүү Э.Манлайн хамт ирж оролцлоо. "Тагтаа" дуугаар нь Ардын жүжигчин Ч.Мөнхшүр ая өргөж зочин гийчид нутгийнхан түрэн дууллаа.

 

 

Ө.РАГЧААСҮРЭН / ДАРХАН-УУЛ АЙМАГ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ганаа:Ямар сайхан хөшөө вэ? 2017-10-10
Дорж: Авьяастайгааё гадна, авьяасыг илрүүлэгч байсан гэдэг, Сэнгээъзохиолч 2017-10-10
зочин:ким ир сений хөшөө юмуу 2017-10-10
батуа:Сэнгээгийн хөшөөг бариулах ажлыг санаачлан хийсэн Та бүхэнд талархал илэрхийлье. Овоо л доо. Хөшөө бол Сэнгээ алдартны нэрийг илүү алдаршуулна. Сэнгээ зохиолч бол хөшөөтэй байх хэмжээний алдартан яах аргагүй мөөн. Хүмүүний дотор сайн сэтгэлтэн байх юм. Сайн дийлдгийн жишээ боллоо. Сумын ард түмэнд талархаж, нутгийн олон түмэн амар амгалан аж төрөхийг ерөөе. 2018-08-22
Хх:Дотоод яамны мэдээлэгч тамлагч Нохой Сэнгээ гээч хүн д хөшөө хэрэгтэй байсан уу? Тамд унаа биз тамлуулж хэлмэгдэж явсан хүмүүсийн үр хүүхдүүд энэ хөшөөг нь нураавал таарна 2019-08-07
Нохой Сэнгээ-гийн хөшөө:До Яаманд байхдаа олон хүний амьдралыг сүйтгэсэн. Хүнийг баривчлаад эхнэрийг авч суусан. Авгайгаа дандаа зоддог байсан. Албан тушаал их хөөцөлддөг, матаач гээд ёрын юм дуулддаг. Лав л Ринчин Бямбаев гуайг "Намын амьдрал" сэтгүүлд их муухайгаар бичээд өвгөн эрдэмтэн "73-ны минь жил ороход энэ хүн гай болох байж" гэж байсан гэдэг. Удалгүй Их гүүш бурханы оронд морилсон доо. Ер нь ёрын амьтан байсан гэдэг. 2020-04-21
Сэнгээ ёрын амьтан:Сэнгээ ёрын амьтан байсан гэдэг нь үнэн. Их эрдэмтэн Ринчинг дарамтанд оруулж үхүүлсэн. Үүнээс өмнө өөрийн багш гэгдэж байсан С.Буяннэмэхийг дайрч нэр төр олж байсан гэдэг. ямар сайндаа "До Яамны Нохой Сэнгээ" гэсэн нэртэй байсан байхав. Хууцчуул мэддэг юм билээ. 2020-04-21
Хужаа Сэнгээ:Сэнгээ гуай Сэлэнгэ аймагт байсан ****гийн хүүхэд гэсэн. Тэгээд гарал үүсэл нь гай болж магадгүй гээд социализмын үед их иэдхи үзүүлж тэгэж байсан юм биш үү? Зохиолчдын хороон дарга болох гэж овгоо сольсон гэдэг. Өргөмөл ч гэл үү хамаатныхаа нэрийг овгоо болгосон. Тэгээд Дашзэвгийн Сэнгээ болсон гэдэг. 2020-04-21
Зохиолч :Хар мөртэй нэр муутай хүний үр хойчис энэ мэт хөшөө дурсгал босгуулж яанам 2023-12-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?