Нүүр   /  

2017 ОНЫ 2 ДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ХОВД АЙМАГТ 10-Р САРЫН 1-17-НЫ ӨДРҮҮДЭД ЯВАГДАЖ ДУУСЛАА

2017-10-18  
 
Монгол улсын Батлан хамгаалах тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 17 дугаар зүйлийн 1,4 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны мн/58 дугаар тогтоол тус тус үндэслэн гаргасан Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай А/413 дугаар  захирамжийн дагуу  цэрэг халах,  татах ажиллагааг 2017 оны 10-р сарын 1-ний өдрөөс 20-ний өдрүүдэд зохион байгуулав. Энэ оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагын ажлын комиссын даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, салбар комиссын даргаар Цэргийн штабын дарга, хурандаа А.Эрдэнэчулуун, нарийн бичгийн даргаар Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Б.Батмөнх, гишүүдээр БОЭТ-ийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга н.Баясгалмаа нарын нарийн мэргэжлийн 12 эмч, Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхболд нар багтан цэрэг татлагын ажлыг 10-р сарын 1-17-ны өдрүүдэд зохион байгуулж явууллаа.   
 

 

 

Х.АЛТАНТУЯА / ХОВД АЙМАГ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?