Нүүр   /  

ХОЁР ТАРИФТ ТООЛУУРТАЙ ӨРХҮҮД ШӨНИЙН ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТӨНД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ

2017-10-23  

Холбоотой Зураг

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг шөнийн цахилгааны хөнгөлөлтөнд хамруулдаг. Тэгвэл энэ жилээс орон нутгийн гэр хорооллын айл өрхийг шөнийн цахилгааны хөнгөлөлтөнд хамруулахаар болсон байна. 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын бүсэд орших айл өрхийн эрчим хүчний шөнийн хэрэглээг 50 хувь хөнгөлөхөөр болсон байна. Ирэх 11-сарын 1-нээс 2018 оны 4-р сарын нэгэн хүртэл хөнгөлөх бөгөөд хөнгөлөлтөнд 2 тарифт тоолууртай айл өрхүүд хамрагдах боломжтой юм байна.

Дорнод аймгийн хэмжээнд 10355 гэр хорооллын айл өрх байгаагаас 169 нь 2 тарифт тоолууртай байна. Үндсэндээ эдгээр 169 өрх шөнийн цахилгааны хөнгөлөлтөнд хамрагдах юм байна. Харин бусад өрхүүд цахилгааны тоолууураа 2 тарифт тоолуурт шилжүүлснээр шөнийн цахилгааны төлбөрөө 50 хувь хөнгөлүүлэх боломж бүрдэх юм байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой цахилгааны дулааны техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг ирэх оны 3-р сарын 1 хүртэл түр хугацаагаар зогсоож байгааг мэдэгдлээ.

 

 

А.ИЧИНХОРЛОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?