Нүүр   /  

ЭРДЭНЭТ ХОТ ЖИЛД 80 МЯНГАН ЖУУЛЧИН ХҮЛЭЭЖ АВАХ ЗОРИЛТ ДЭВШҮҮЛЖ БАЙНА

2017-10-24  

Аймгийн Засаг дарга Д.Батлутын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд 18 дэд хөтөлбөр батлан, хэрэгжүүлэх талаар туссан. Үүний дагуу 2017-2021 онд аймгийн “Аялал жуулчлалын салбар”-ыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн төслийг холбогдох байгууллагууд боловсруулж дуусаад байна. Уг хөтөлбөрийн төслийг энэ сарын 27-нд болох АИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн, батлах юм. 

Хөтөлбөрийг боловсруулахдаа аялал жуулчлалын маркетингийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, салбарын судалгаа, мэдээллийн системийг хөгжүүлэх, жуулчдад зориулсан мэдээллийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, аймгийн онцлогийг харуулсан аялалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож хамрах хүрээг өргөжүүлэх, аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулж, зэрэглэлтэй зочид буудал, амралт, сувиллын газруудыг нэмэгдүүлэх гэсэн 3 зорилтын хүрээнд 30 орчим арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. 
 
Орхон аймаг нь Булган, Хөвсгөл, Архангай аймгийг зорих дотоод, гадаадын жуулчдын “дайран” өнгөрдөг бүс нутаг. Өнгөрсөн онд манай аймагт 23 мянга 200 жуулчин ирсэн гэх мэдээллийг БОАЖГ-аас өглөө. 2017-2021 онд аймгийн “Аялал жуулчлалын салбар”-ыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ тоог 80 мянгад хүргэнэ гэж төлөвлөсөн байна. 
Дээрх хөтөлбөрийг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлснээр өөрийн орон нутгийн онцлог, нөөц бололцоонд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай орчинг бүрдүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, Хөвсгөл далайг чиглэсэн олон улсын аялал жуулчлалын дундын түшиц газар болно гэж тооцсон байна. 
 
 
ЭХ СУРВАЛЖ: ERDENET.MN
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?