Нүүр   /  

ОТГОНТЭНГЭР УУЛАНД ОСОЛДСОН УУЛЧДЫГ ЭРЭН ХАЙХАД 200 ГАРУЙ ХҮН, 35 ТЕХНИК ХЭРЭГСЭЛТЭЙГЭЭР АЖИЛЛАЖЭЭ

2017-10-26  

ЗАВХАН АЙМГААС ШУУРХАЙ ШТАБ БОЛОН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАН ЭРЭН ХАЙГЧДЫГ ХООЛ ХҮНС, ШАТАХУУН ТҮЛШЭЭР ЭЭР ХАНГАЖ АЖИЛЛАЖЭЭ

Отгонтэнгэр ууланд осолдсон уулчдыг эрэн хайхад нийт 220 гаруй хүн, 35 техник хэрэгсэл, 2 онгоцтойгоор ажилласан байна. Ослын голомтод ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээ, эмнэлгийн байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажилласан. Үүнээс гадна Завхан аймгийн засаг даргын орлогчоор ахлуулсан Шуурхай штаб, Шуурхай зохион байгуулах ажлын хэсэг байгуулан ажиллажээ. Тэд Улаанбаатар хотоос ирсэн аврах баг бүрэлдэхүүнийг мэдээ мэдээлэл, хоол хүнсээр хангах ажиллагааг хариуцан ажилласан байна. Осолдсон  17 уулчныг эрэн хайхад Завхан аймгаас 8  гэр, 5 платик барин, 200 гаруй хүний хүнс хоолыг хангах ажиллагааг зохион байгуулсан байна. Мөн эрэн хайх ажиллагааны  үеэр 8  хүнээс бүрдсэн сэтгэлзүйчийн баг ажиллуулсан бөгөөд 35 техник хэрэгсэлд зарцуулах 12 тонн шатахууныг аймгийн Петровис, Ник компаниудаас, 2 онгоцонд зарцуулах 7,5 тонн түлшийг аймгийн онгоцны буудлаас хүргүүлжээ. 

Үүний үр дүнд осолдсон бүх уулчдыг олж, эрлийн ажиллагааг амжилттай дуусгасан байна. Аврах ажиллагааны хээрийн штаб штаб 2811 метрийн өндөрт байрлаж, аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160000 м2 талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

 

 

Б.ШҮРЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:төсвийн мөнгийг хэн төлөх вэ. Зүгээр л гэртээ ажил дээрээ байсан татвар төлөгч төлхүү. гадаа хүйтэнд даарч халуунд халдаг наймаачид төлхүү. Дурандаа явсан хүмүүсийн ар гэрээс нь төлүүлэх хэрэгтэй 2017-10-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?