Нүүр   /  

МОТОЦИКЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХОРИГЛОЛОО

2017-11-02  

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь заалтыг үндэслэн Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/636 тоот захирамж гарчээ.

Тус захирамжаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хоёр болон гурван дугуйт тээврийн хэрэгслээр хөдөө хээр, орон нутаг болон, улсын чанартай авто замд хөдөлгөөн хийхийг хориглосон байна. 
 
Учир нь манай улсад мотоцикль унаж яваад осолд орох, улмаар амь насаа алдах явдал орон нутгийн түвшинд өндөр байгаа юм. Мотоцикль унаж яваад зам тээврийн осол гаргасан зөрчил  улсын хэмжээгээр жилдээ 300-400-ийн хооронд хэлбэлздэг байна.  Харин мотоциклийн ослын улмаас амь насаа алдагсдын тоо жилдээ 100-аас хол давдаг юм. Хөдөө орон нутгийн эмнэлгийн байгууллагад хандаж байгаа хүмүүсийн багагүй хувийг мотоциклиос унаж бэртсэн хүмүүс эзэлдэг. Иймээс өвлийн халтиргаа гулгаатай үед мотоциклоор зорчихыг ийнхүү хориглож байгаа аж. 
 
 

Эх сурвалж : Erdenet.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?