Нүүр   /  

СЭРЖМЯДАГ ОХИНЫ ТАЛААРХ ҮНЭН БОДИТ МЭДЭЭЛЛИЙГ 5 САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАН АВНА

2017-11-07  

Дашдулам овогтой Сэржмядаг 8 настай Замын-Үүд дэхь ЕБ-ийн 2-р сургуулийн сурагч.  Тэрээр алга болоод 5 хонож байна. Охин ам бүл тавуулаа, аав ээж 2 эгчийн хамт амьдардаг. Охиныг алга болсон өдөр аав ээж хоёр нь Сайншанд руу ажлаар явсан хойгуур ийм явдал болжээ. Аавынх нь утаснаас охин руу өдөр 12 өнгөрч байхад залгахад холбогдох боломжгүй байсан аж. Охины аав ээж хоёр 16.50 минутын үед эгч рүү нь залгаж дүүгээ авсан эсэхийг лавлахад дүү алга байна гэсэн хариу өгчээ. Улмаар ангийн багш руу нь залгаж асуухад өнөөдөр хичээлдээ ирээгүй гэсэн хариултыг өгчээ. Өнөөдөр буюу 11 сарын 07-ний өдрийн байдлаар сураг гараагүй байгаа бөгөөд цагдаагийн хэлтэс, ОБ-ын цэрэгжүүлсэн хамгаалалтын анги төмөр замын цагдаагийн хэлтэс гэсэн бүрэлдэхүүнтэй  эрэлийн ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байна.

Мөн зарим нэг нэр бүхий сайтууд болон фэйсбүүкээр баттай бус худал таамаг мэдээллүүд тарааж байгаа нь эрэн хайх ажиллагаанд нөлөөлж болзошгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулсан юм. Охин 2017 оны 11-р сарын 2-ний өдөр 12 цагийн орчимд гэрээсээ гараад явж байхыг 1 хүн харсанаас үүнээс хойш үзсэн хүн байхгүй, хичээлдээ очоогүй алга болжээ. Охины гэрийнхэн 18 цагийн үед охин алга болсон талаар дуудлага мэдээллийг Цагдаагийн хэлтэст ирүүлсэнээс хойш эрэл хайгуулын ажил эхлэн үргэлжилж байна гэж Замын-Үүдээс манай сэтгүүлч мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Алимаа:эвий яанаа эсэн мэнд олдоосой... 2017-11-07
zochin:yaanaa harsan hun bhgui yu 2017-11-08
rina:ямар аймар юм бэ 2017-11-08
янжаа:эсэн мэнд гэртээ ирээсэй 2017-11-08
Bayaraa:Hunii namaid ortson ym bolu hurdanhan oloosoi ta nar aas chineeguilen guiy 2017-11-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?