Нүүр   /  

ХОВД АЙМГИЙН ЗДТГ-ЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН АРХИВЫН ТАСАГ "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-11-07  



Архивын ерөнхий газраас Монгол улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан Монгол төрийн архивын үйл ажиллагаа, түүхэн замнал, хөгжил дэвшлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 11-р сарын 6-ны өдөр зохион байгууллаа. Энэ хүрээнд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасаг нь архивын үйл ажиллагааг байгууллага, иргэдэд сурталчлан таниулах, архивын лавлагаа үйлчилгээг үзүүлэх, архивын үйл ажиллагааны талаар байгууллага, иргэдийн санал хүсэлтийг сонсох, санал асуулга авах, архивт хадгалагдаж байгаа хосгүй үнэт баримтуудын дээжис болоод аймгийн архиваас ашиглаж, ном болгон гаргасан бүтээлүүдийн дээжээр үзэсгэлэн гаргах зэрэг үйл ажиллагааг явуулав. Энэ өдөр нийтдээ 40 хүн архивын лавлагаа авах хүсэлт гаргаснаас 20 хүнд архивын лавлагааг үнэ төлбөргүй олгож үйлчилсэн байна.





 

 

Х.АЛТАНТУЯА / ХОВД АЙМАГ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?