Нүүр   /  

ДОРНОД АЙМАГТ НАС БАРАЛТЫН 47,8 ХУВИЙГ ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДАР ЭЗЭЛЖ БАЙНА

2017-11-10  

элэгний хавдар зурган илэрцүүд

Жил бүрийн 11-р сарын эхний 14 хоногт хорт хавдартай тэмцэх аян өрнүүлэн тэмдэглэдэг. Энэ жилийн тухайд би чадна, бид чадна, та ч бас чадна уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болж өнөөдөр энэхүү аяны нээлт боллоо. Хүн амын дундах нас баралтын шалтгааны 85,9 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Үүн дотроо 3 хүний нэг нь зүрх судасны тогтолцооны өвчин, 4 хүний нэг нь хавдар, 5 хүний нэг нь гэмтэл хордлого, гадны шалтгааны улмаас нас барж байна. 2016 оны байдлаар 5900 хүн хорт хавдараар өвчилсний 78 хувь нь хожуу үе шатандаа оношлогдож байсан байна. Урьдчилсан тооцоогоор 2025 он гэхэд хавдарын шинэ тохиолдол 7500 болж нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Дорнод аймгийн тухайд нийт хорт хавдарын өвчлөлийн 45,1 хувийг элэгний хорт хавдар эзэлж байна. Мөн энэ төрлийн хавдар нас баралтын 47,8 хувийг эзэлж байна. Элэгний хорт хавдараар өвчлөгсдийн 84,2 хувь нь хожуу буюу 3,4-р үе шатандаа оношлогдож жил хүрэхгүй хугацааанд амьдарч байгааг эмч нар хэлж байна. Харин умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгийн үзлэгийн хувь 2016 онд 54 хувь болж өмнөх оноос буурсан үзүүлэлттэй гарчээ. Ийм учраас эрт илрүүлгийн үзлэг оношлогоог эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байгаа тул энэхүү аяны хүрээнд хорт хавдарын эрт илрүүлгийг эрчимжүүлье сэдэвт үзлэг оношлогоо сургалт сурталчилгааг зохион байгуулахаар болсон байна.

Хавдар бол халдварладаггүй учраас урьдчилан сэргийлэх боломжтой өвчин. Гагцхүү хувь хүний эрүүл мэнддээ тавих анхааралаас бүрэн хамаарч байгаа юм. Тиймээс үзэгч та бүхэн хорт хавдарын талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, хавдараас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

 

 

А.ИЧИНХОРЛОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?