Нүүр   /  

ДОРНОГОВЬ АЙМАГТ ЗАМЫН ЦАГДААГИЙН БАЙНГЫН ХЯНАЛТЫН ПОСТ АШИГЛАЛТАНД ОРЛОО

2017-11-10  

Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт аймгийн төвөөс 7 км-ийн зайд орон нутгийн хөрөнгө оруулалтаар Замын цагдаагийн байнгын хяналтын пост ашиглалтанд орж 2017 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр нээлтээ хийжээ. 

Хяналтын пост байгуулагдсанаар орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын хариуцлагыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах чухал ач холбогдолтойгоос гадна энэ чиглэлийн авто замаар Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслүүд дамжин өнгөрдөг хөдөлгөөний ачаалал ихтэй гол зам юм. 

Дээрх хяналтын цэгт Замын цагдаагийн алба хаагчдаас гадна Цагдаагийн газрын мөрдөгч, хэв журмын алба хаагчид, авто тээврийн төвийн ажилтнууд хамтран 24 цагаар хяналт тавьж үүрэг гүйцэтгэнэ.

 

 

Эх сурвалж : Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?