Нүүр   /  

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОХ НЬ ИХЭСЧЭЭ

2017-11-17  

Замын-Үүд суманд сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт ихээр холбогдох боллоо. Ялангуяа PC тоглоомонд донтон хулгай хийх, мөн ахуйн гаралтай газ үнэрлэх болсныг Замын-Үүд сумын цагдаагийн байгууллагаас мэдэгдэж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр өсвөр насны нэг хүү газ үнэртэж байгаад амиа алдсан хэрэг гарсан бол, PC тоглоомонд донтсон нэгэн өөрийгөө хутгалж амиа егүүтгэхийг завдлаа. Газ үнэрлэж байсан "Б" гэгч нь ахуйн гаралтай газ үнэрлэж байсан нэгэн аж. 

Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүй хамгийн тогтворгүй байдаг гэж сэтгэл судлаачид үздэг. Мөн өсвөр насны хүүхдийг жолоочгүй машинтай адилтган зүйрлэдэг. Иймд эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ өдөр бүр ярилцаж, хаана хэнтэй уулзаж байгааг, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгаад хяналт тавьж байхыг Замын-Үүд сумын цагдаагийн газраас анхааруулж байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?