Замын-Үүд суманд сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт ихээр холбогдох боллоо. Ялангуяа PC тоглоомонд донтон хулгай хийх, мөн ахуйн гаралтай газ үнэрлэх болсныг Замын-Үүд сумын цагдаагийн байгууллагаас мэдэгдэж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр өсвөр насны нэг хүү газ үнэртэж байгаад амиа алдсан хэрэг гарсан бол, PC тоглоомонд донтсон нэгэн өөрийгөө хутгалж амиа егүүтгэхийг завдлаа. Газ үнэрлэж байсан "Б" гэгч нь ахуйн гаралтай газ үнэрлэж байсан нэгэн аж.
Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүй хамгийн тогтворгүй байдаг гэж сэтгэл судлаачид үздэг. Мөн өсвөр насны хүүхдийг жолоочгүй машинтай адилтган зүйрлэдэг. Иймд эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ өдөр бүр ярилцаж, хаана хэнтэй уулзаж байгааг, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгаад хяналт тавьж байхыг Замын-Үүд сумын цагдаагийн газраас анхааруулж байна.
Ц.ХИШГЭЭ