Сонгинохайрхан дүүргийн 23-р хороонд энэ сарын 26-нд настай хүмүүс угаартаж нас баржээ. Тодруулбал эмэгтэй “Ч” “А” мөн Увс аймгийн харъяат эрэгтэй “Б” нар ил харагдах гэмтэл шархгүй угаартсан байдалтай нас барсан хэргийг СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.
Гадаа хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор галлагаа ихсэж, буруу галласнаас үүдэлтэйгээр угаартаж нас барах тохиолдол ихээр гарч байгаа тул иргэдийг энэ аюулаас сэрэмжилж, бага насны хүүхдийг ганцааранг нь орхихгүй байхыг цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.
Ц.ХИШГЭЭ