Нүүр   /  

НҮҮРС ТЭЭВРИЙН ЗАМЫН ГАРЦ, ГАРМУУДЫГ ХААЛАА

2017-11-30  

Зориулалтын бус замаар тээвэр хийх зөрчил буурахгүй байгаагаас Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь доройтуулж, малчид амьдрах аргагүй, мал нь бэлчих бэлчээргүй болоход хүрээд байгаа юм. Үүнийг таслан зогсоохоор Сумын удирдлагууд, албан хаагчид, малчид, иргэд, цагдаа хамтран ээлж ээлжээр эргүүлд гарч, нойр хоолоо умартан нутаг орноо хамгаалахын төлөө тэмцэж байна. Хүн хүч, техник хэрэгсэл дутагдалтай байгаагаас хулгайн тээврийг бүр мөсөн таслан зогсоож чадахгүй байна.

Иймд Оюутолгой ХХК-нд хүсэлт тавьсаны дагуу техник хэрэгслийн тусламж авч, нүүрс тээврийн замын гарц, малын гармуудыг малчидтайгаа зөвлөлдсөний дагуу хаах ажлыг зохион байгуулж байна. Одоогоор гарц, гармуудыг нүүрс тээврийн машин зорчихгүй байхаар хааж, шуудуу татаж, эргүүлийн постыг ажиллуулж байна. 

11-р сарын 29-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Уртын урт тээврийг цуцалж, урт-богинын тээвэрт шилжих шийдвэр гарсан нь шороо тоосонд дарагдаж, талхлагдсан нутгаа хамгаалах гэсэн хүн бүрийн хүчин зүтгэл талаар өнгөрсөнгүй, тэдний дуу хоолой, тэмцэл төр засагт хүрч, нааштай шийдвэр гарсанд малчид иргэд баяртай байна. Засгийн газрын шийдвэр хэрэгжиж, хэвийн үйл ажиллагаанд ортол эргүүл хяналтаа үргэлжлүүлэх юм.

 

 

ХАНБОГД СУМЫН ИТХ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нэмэхээ:Ард түмэн ажилтай орлоготой болчихвол ингэж явахын хэрэг алгоо. Эхлээд аалын байртай болгочих !!!!! 2017-11-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?