Зориулалтын бус замаар тээвэр хийх зөрчил буурахгүй байгаагаас Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь доройтуулж, малчид амьдрах аргагүй, мал нь бэлчих бэлчээргүй болоход хүрээд байгаа юм. Үүнийг таслан зогсоохоор Сумын удирдлагууд, албан хаагчид, малчид, иргэд, цагдаа хамтран ээлж ээлжээр эргүүлд гарч, нойр хоолоо умартан нутаг орноо хамгаалахын төлөө тэмцэж байна. Хүн хүч, техник хэрэгсэл дутагдалтай байгаагаас хулгайн тээврийг бүр мөсөн таслан зогсоож чадахгүй байна.
Иймд Оюутолгой ХХК-нд хүсэлт тавьсаны дагуу техник хэрэгслийн тусламж авч, нүүрс тээврийн замын гарц, малын гармуудыг малчидтайгаа зөвлөлдсөний дагуу хаах ажлыг зохион байгуулж байна. Одоогоор гарц, гармуудыг нүүрс тээврийн машин зорчихгүй байхаар хааж, шуудуу татаж, эргүүлийн постыг ажиллуулж байна.
11-р сарын 29-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Уртын урт тээврийг цуцалж, урт-богинын тээвэрт шилжих шийдвэр гарсан нь шороо тоосонд дарагдаж, талхлагдсан нутгаа хамгаалах гэсэн хүн бүрийн хүчин зүтгэл талаар өнгөрсөнгүй, тэдний дуу хоолой, тэмцэл төр засагт хүрч, нааштай шийдвэр гарсанд малчид иргэд баяртай байна. Засгийн газрын шийдвэр хэрэгжиж, хэвийн үйл ажиллагаанд ортол эргүүл хяналтаа үргэлжлүүлэх юм.