Нүүр   /  

ОРХОН АЙМАГТ 3 ИХЭР ХҮҮХЭД МЭНДЭЛЛЭЭ

2017-11-30  

Орхон аймагт гурван ихэр хүүхэд мэндэллээ. Ихрүүд 11-р сарын 29-ны өглөөний 8 цаг 40 минутад БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт мэндэлсэн байна. 

Ихрүүдийн нэг нь хүү, хоёр нь охин юм. Тэд 2кг 200, 2 кг 150, 2 кг 140 граммын жинтэй төржээ. Одоогоор эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэж БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Б.Эрдэнэбулган хэллээ. 
 
Гурван ихрийн ээж Б.Солонго нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикд ажилладаг. Гурав дахь төрөлтөөрөө ийнхүү 3 ихэр хүүхэд төрүүлсэн байна. Тэрээр хэлэхдээ “Нэг сартай байхдаа гурван ихэр гэдгийг нь мэдсэн. Маш их баярласан. Хүүхдүүдийг маань эсэн мэнд эх барьж авсан БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олонд маш их талархаж байна” гэлээ. Ихрүүд 5 болон 7 настай 2 ахтай юм байна. 

Энэ нь Орхон аймагт 3 ихэр хүүхэд төрсөн 2 дахь тохиолдол. Үүнээс 13 жилийн өмнө Орхон аймгийн иргэн н.Гэрэлмаа гурван ихэр охин төрүүлж байсан юм. Мөн 2017 он гарснаас хойш аймгийн хэмжээнд 2338 эх амаржаад байна. 

Дашрамд дурдахад, Гурван ихэр төрсний маргааш нь буюу 11-р сарын 30-ны өглөө Орхон аймгийн БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт хоёр ихэр хүү мэндэлжээ. 
 
 
 
 
 
 
 
Д.ЦЭНД-АЮУШ / ОРХОН АЙМАГ /
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ХУЛАН:МОНГОЛЫН ҮРС ОЛОН БОЛОГ ЭЭ. 2017-11-30
ZZ:usgunu gedeg tom davaa huleej bna daa.eruul enhiig husie 2017-11-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?