Нүүр   /  

ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 5-Р ХУРАЛДААН ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР НЭЭЛТТЭЙ ЗАВСАРЛАГА АВАВ

2017-12-06  



Ховд аймгийн ИТХ-ын ээлжит 5-р хуралдаан 2017 оны 12-р сарын 6 ны өглөө 05 цаг хүртэл хуралдав. Хамгийн сүүлийн асуудал буюу ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг 59,4 хувийн саналаар үүрэгт ажлаас нь огцруулах санал гаргасныг тооллогын комисс төлөөлөгчдөдтанилцуулж тогтоолоо хуралдаан даргалагчид гардуулав. ИТХ-ын даргыг огцруулах тогтоолын төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлгээс 30 минутын завсарлага авсаны дараа хуралдааныг дахин үргэлжлүүлэхэд хуралдаан даргалагч, ИХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Т.Жаргалсайхан хуралд оролцох ёстой нийт төлөөлөгчдийн ирц  50+1 хувьд хүрээгүй учраас дэгийн дагуу хуралдааныг нээлттэйгээр завсарлуулав. Ойрын өдрүүдэд Төлөөлөгчдийн ихэнх нь УБ хот болон хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа учраас 5-р хуралдааныг хэдийд үргэлжлүүлэн хуралдуулах нь одоогоор тодорхойгүй байна. Юутай ч Монгол төрийн ажил нэг ч цаг хором саатах ёсгүй учраас 5-р хуралдаанаас хуулийн дагуу чөлөөлөгдөж, дараагийн даргад тамга тэмдгээ хүлээлгэн өгөх хүртэл Г.Пүрэвганди хурлын даргын үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийх учиртай гэнэ. 

 

 

Х.АЛТАНТУЯА ХОВД АЙМАГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Энэ муу аймаг ч зудан дээр зуд болж гүйцэж байгаа юм байна л даа. 2017-12-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?