Харин энэ журам хэвээр хэрэгжих тухай ЗЦГ-аас мэдээлжээ. Учир нь Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох тогтоолыг хүчингүй болгохоор хэлэлцсэн ч хэвээр үлдээсэн байна.
2013 онд “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг батлан Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд торгууль ногдуулан, мэдэгдэх хуудсыг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлийн хаягаар хүргүүлэх ажлыг эхэлсэн юм. Иймээс цаашид зөрчил илэрсэн нөхцөлд мэдэгдэх хуудсыг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлийн хаягаар хүргүүлэх ажил хэвээр үргэлжлэх нь.
Х.АЯЛГУУ