БУЛГАН ГОЛД ОСОЛДСОН 7 НАСТАЙ Б-Г ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА 2 ДАХ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2018-01-17  



Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг "Хагшаал" гэх газарт 7 настай хүүхэд харзны усанд осолдсон тухай өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл хамгийн сүүлд авсан мэдээллээр сумын төвөөс хойд зүгт 17 км-т Б овогтой Б нь 7 настай эрэгтэй, 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цагт эмээгийнхээ гэр рүү явахаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг Баянгол багийн Засаг дарга Б.Гансүх Булган сум дахь Онцгой Байдлын Хэлтэст орой 19 цаг 15 минутад өгсөн байна.

Дуудлагаар ОБХ-ийн Гал түймэр унтраах аврах 38 дугаар ангийн салааны захирагч а/д Б.Батсүхээр ахлуулсан 8 албан хаагч, 1 автомашинтай, сумын ЗДТГазрын дарга Ш.Ганболдоор ахлуулсан 10 албан хаагч, 1 автомашинтай, Цагдаагийн тасгаас д/ч Г.Сайханбилэгээр ахлуулсан 5 албан хаагч, 1 автомашинтай, нийт 23 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр 19 цаг 45 минутад хөдөлж эрлийн ажиллагааг эхлүүлжээ.

Мөн Баруун бүсийн төв Онцгой байдлын газрын ЭХАА-ийн захирагч а/х С.Даваажаргалаар ахлуулсан 6 албан хаагч 1 автомашинтайгаар шөнийн 01 цаг 10 минутад аймгийн төвөөс Булган сум руу хөдөлж, эрлийн ажиллагааг хоёр дахь өдрөө үргэлжлүүлж байна. Одоогоор 128 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр 37 цооног гаргаж усчин аврагчид усанд шумбаж эрлийг үргэлжлүүлсээр байгаа бөгөөд усанд осолдсон Б-г хараахан олоогүй байна. Цаг агаар харьцангуй тогтуун байгаа ч усны гүн мөснөөс доошоо 1 метр 40 см байна гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

 

 

Х.АЛТАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга