“МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА-2018” МӨСНИЙ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 11 ТӨРЛИЙН ТЭМЦЭЭН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-03-04  



“Гурван Сэнхэр төвтэй таван од”
 аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд Баруун Монголын угсаатны онцлогийг хадгалах, олон үндэстэн, ястны ахуйн соёл, зан заншил, уламжлал, унаган байгаль, нүүдэлчин ахуйг түшиглэн өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баярын үеэр  олон уралдаан тэмцээнийг зохион байгууллаа.

Тухайлбал, насанд хүрэгчид болон өсвөр үеийн бүсийн аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээн, мөсний урианхай сурын харвааны бүсийн аварга шалгаруулах тэмцээн, бүх нийтийн кросс гүйлтийн тэмцээн, насанд хүрэгчдийн сумо бөх, олс таталтын тэмцээн, цэнгээнт бүжгийн тэмцээн, тэмээний уралдаан, “Өв соёлоороо гоёцгооё” үндэстэн, угсаатны хувцас, эдлэл хэрэглэлтэй хос, Дээлтэй Монгол хүүхэд, Сайхан морь, тэмээтэй хос шалгаруулах зэрэг 11 төрлийн тэмцээн уралдааныг зохион явуулж шилдгүүдийг шалгаруулав.



ВИДЕО:

 


 





Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ 2018-Д ЯМАР УЛСЫН БАГ ТҮРҮҮЛЭХ ВЭ?