2008 онд Иракийн сэтгүүлч Мунтазар аль-Зейди АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш руу гутлаа шидсэн түүхтэй. Түүнээс хойш уг гутлыг үйлдвэрлэсэн Турк гутлын үйлдвэр захиалгад дарагдаж эхэлсэн учир орон тоогоо нэмэгдүүлсэн. Харин Л.Наранбаатарын оймс аль үйлдвэрийнх вэ гэдэг одоо хамгийн таагууштай оньсого болоод байна. Энэ үйл явдлаас дотоодын оймсны үйлдвэрүүд улстөрчдийг оймсны рекламландаа тоглуулахын зэрэгцээ хурал цуглааны үеэр юмыг яаж мэдэхэв гээд оймсоороо улс төрчдийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй гэдгийг анзаарсан болов уу?
Х. АЯЛГУУ