ЭНЭ ЖИЛИЙН НААДМААР АВТОМАШИНТАЙ МОРЬ ДАГАХГҮЙ

2018-07-07  

Энэ жилийн наадмаар хурдан морь дагадаг автомашинуудыг болиулах шийдвэрийг гаргажээ. Хэрэв зөвшөөрөлгүйгээр морь дагавал торгох зэрэг арга хэмжээ авахаар болжээ. Зайлшгүй шаардлагатай 12-13 автомашин ч дагах юм байна. Мөн эмнэлгийн автомашиныг өртөө хэлбэрээр байршуулах аж. Байгалийн гарц, тухайн жилийн наадмын өнгөнөөс хамаарч хурдан морь уралдах зайг тодорхойлдог. Тэвэл өнөө жил:

  • СОЁОЛОН, АЗАРГА - 23 КМ
  • ИХ НАС - 25 КМ
  • ХЯЗААЛАН -17 КМ
  • ШҮДЛЭН 14 КМ
  • ДААГА – 12 КМ зайд тус тус уралдах юм. Харин хурдан морийг эрлийз монголоор нь ялгаж уралдуулах ажлыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гарсан ажлын хэсэг хариуцаж ажиллах юм байна.  
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?