Нүүр   /  

БАЯН ӨЛГИЙ АЙМАГТ 530 ГАРУЙ ӨРХ ҮЕРТ НЭРВЭГДЭЖ 10 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ

2018-07-18  

 

Сүүлийн өдрүүдэд орон нутаг болон нийслэлд их хэмжээний бороо орсны улмаас иргэд болон Аж ахуй нэгжүүдийн байр усанд автсан, хүний амь эрсдсэн, зам гүүр нурсан гэх асуудлууд үүсээд байгаа.

Тухайлбал ОБЕГ-т өчигдөр л гэхэд 96 дуудлага ирсэн байна. Энэ талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Ариунбуян мэлээлэл хийлээ.  Нийслэл дэх дуудлагын дагуу 170 гаруй иргэнд анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Өчигдөр Баян-Өлгий аймагт хүчтэй аадар бороо орж, 530 гаруй өрхийн 2500 гаруй иргэн үерт нэрвэгдсэн байна. Тус аймгийн онцгой комисс 3 удаа хуралдаж газар дээр нь ажилласан бөгөөд зарим иргэдийн сэтгэл зүйн байдал маш хүнд байна гэж ОБЕГ-ийн мэргэжилтнүүд хэллээ. Аймгийн ОБГ-ын албан хаагчид иргэдийг түр оргонуулах байр, халуун хоол цайгаар ханган ажиллаж байгаа юм байна.

Өнгөрсөн оны мөн үед Баян-Өлгий аймагт их хэмжээний бороо орж,  300 гаруй өрхийн 1200 гаруй хүн үерт нэрвэгдсэн байдаг.

Энэ жилийн хувьд бүртгэлээс харвал уг тоо 4-5 дахин нэмэгдсэнийгалбаныхан хэллээ. Тухайн үед 2.2 тэрбум төрөгийн хохирол учирч байсан бол энэ жил 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирч болзошгүй гэсэн тооцоог гаргаад байгаа аж.

Цаг гарангийн хугацааны дотор 90 мм-ийн бороо орж хоногтоо 100 гаран мм болж нэмэгдэж байгаа ч газар байгаа аж. Үүнээс үүдэж голын усны түвшин өндөрсөж, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтийн уулаас эх авсан голууд зарим газраараа 60-65 см нэмэгджээ.

Мөн Төв аймгийн Борнуур суманд хүчтэй аадар орсноос 70 өрх, 10 аж ахуй нэгжид хохирол учирч 2 гүүр усанд автаж тулах багана нь нурсан байна. Мөн хатуу хучилттай 530 км зам эвдэрсэн байна. Түүнчлэн энэ сарын 18-21-нийг хүртэл үргэлжлүүлэн бороо орох тул иргэд хөдөлмөрчдийг үерийн аюулаас болгоомжлохыг анхааруулж байна. 

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:ямарч хот төлөвлөлт байхгүй дур дураараа нуур үүсгэсэн том том хашаа барьсан, хувийн тагзнуудаа суурь муутай, шар шавараар өрлөг хийсэн, бэхэлгээ муутай барьснаас нурсан байна. Малынхаа хашааг үнсээр барьдаггүй болсон шүү. Ер нь амьны орон сууцны бат бэх байдлыг нь шалгаж, чанаргүй барилгыг нураалгадаг болох хэрэгтэй. 2018-08-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?