ОДООГООР ДӨРВӨН АЙМГИЙН 53 СУМ ЦАХИЛГААНГҮЙ БАЙНА

2018-07-20  

Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Долоон бургас” гэдэг газар өчигдөр өдрийн 16:12-16:25 цагт орсон усархаг бороо, хүчтэй салхины улмаас Хархорины 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 тулгуур багана, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдад 35 кВт-ын 20 тулгуур багана, нийт 27 цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана унажээ.    

Үүний улмаас Архангай аймгийн 14, Баянхонгор аймгийн 20, Булган аймгийн 6, Дундговь аймгийн 2, Өвөрхангай аймгийн 16, Хөвсгөл аймгийн 3, Төв аймгийн 4, нийт 7 аймгийн 65 сум цахилгаангүй болсон тухай мэдээллийг ОБЕГ-т ирүүлсэн байна. Мэдээллийн дагуу Хангайн бүсийн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн харъяа Улаанбаатар,  Архангай, Баянхонгор, Орхон,  Өвөрхангай аймаг, Хархорин  сумаас нийт засварын 6 бригадын 68 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, одоогийн байдлаар Булган, Дундговь, Төв аймгуудын 12 сумын цахилгааныг өгч, хэвийн ажиллагаанд оруулжээ.

Харин одоогоор дөрвөн  аймгийн 53 сум цахилгаангүй байгаа юм байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?