Маргааш, нөгөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын назар Монголын бурхан Шашинтны Төв Гандантэгчэлин хийдтэй хамтран Хүй долоон худагт дөрөв дэх жилдээ “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг зохион байгуулах гэж байна.
Наадмын үеэр буюу ирэх Бямба, Ням гарагт “Хүй 7 худаг – 5 шар” чиглэлд 08:00 цагаас 21:30 цагийн хооронд 10-25 минутын давтамжтайгаар “5-н шар /хойд/” автобусны зогсоолын зүүн талын зогсоолоос иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлнэ.
Харин Улаанбаатар хотод хүрлцэн ирсэн жуулчид, аялал жуулчлалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилготой хотын аяллын тусгай хөтөлбөрөөр энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг сонирхох боломжтой.
Аяллын маршрутад:
Аялал 1: 10:00 – 17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбай - Үлэг гүрвэлийн төв мүзей үзэх – Гандантэгчэнлин хийд – Даншиг наадам-Хүрээ цам – Д.Сүхбаатарын талбай
Аялал 2: 11:00 – 18:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбай - Үлэг гүрвэлийн төв мүзей үзэх– Гандантэгчэнлин хийд – Даншиг наадам-Хүрээ цам – Д.Сүхбаатарын талбай
Тасалбар: Төв шуудан дахь Жуулчны мэдээллийн төв болон аяллын автобусаас худалдан авах боломжтой.
Б.БУЯНЖАРГАЛ