4 НАСНЫ ТЭМЭЭНИЙ УРАЛДААН БОЛНО

2018-10-27  

Өмнөговь аймагт 12 дугаар сарын 07-08-нд тэмээний уралдаан болно. Уралдааныг Өмнөговьт үйл ажиллагаа явуулдаг "Тэмээн соёл" холбооноос санаачлан зохион байгуулах бөгөөд дөрвөн төрлөөр зохион байгуулж говь нутгийн тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэмээний соёл, зан үйлийг сурталчлах, залуу хойчид уламжлуулан үлдээх зорилготой аж. Торомны уралдаан, бүдүүн нас буюу атны уралдаан, тав хүртлэх насны тайлаг тэмээний уралдаан, буухиа уралдаан гэсэн төрлөөр тэмээчид, тэмээ уяачид оролцох аж. Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд зохион байгуулах тэмээний уралдааныг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар болжээ. Хоёр бөхт тэмээгээрээ дэлхийд Монгол тэргүүлдэг бол Монголдоо Өмнөговь аймаг тэмээний тоогоороо тэргүүлдэг. 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?