ДЕ БРЮЙНЕ УДАХГҮЙ ТАЛБАЙД ГАРНА

2018-11-14  

Английн премьер лигийн хүснэгтийг тэргүүлж буй  “Манчестер Сити”-гийн хагас хамгаалагч Кевин Де Брюйне товлосон хугацаанаасаа өмнө талбайд гарах гэнэ.  The Guardian-ы мэдээлснээр Бельги залуугийн  өвдөгний бэртэл эдгэрч байгаа бөгөөд ирэх сарын 4-нд “Уотфорд”-ын эсрэг тоглох боломжтой гэнэ.

Тэрбээр энэ сарын 1-ний өдөр болсон лигийн цомын тэмцээнд “Фүлхэм”-тэй хийсэн тоглолтын үеэр бэртэл авсан юм. Тиймээс зургаан долоо хоногийн хугацаанд талбайд гарахгүй гэсэн мэдээлэл гарсан билээ. Харин түүнийг ирэх сарын 8-нд болох “Челси”-гийн эсрэг тоглолтод оролцох бүрэн боломжтой гэж үзэж байгаа аж.

Де Брюйнэ энэ улиралд Манчестер ситигийн төлөө ердөө нэг тоглолтод оролцож гоол оруулж амжаагүй байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?