ХӨЛБӨМБӨГИЙН ШИГШЭЭГИЙН ТАМИРЧИД ЦАЛИНТАЙ БОЛНО

2018-11-15  

Зүүн Азийн ХБХ-ны Зөвлөлийн хуралд оролцохоор Тайвань улсад хүрэлцэн ирсэн МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ө.Шижир нар үндэсний шигшээ багийнхантай уулзаж, ирэх оноос бүх тоглогчдыг тогтмол цалинтай болгоно гэдгийг дуулгалаа.

Шигшээ багийн тоглогчид сард 800,000 төгрөгийн цалинг жилийн турш авч, нийгмийн даатгалын дэвтрээ бөглүүлж байхаас гадна тэмцээн уралдаанд амжилттай оролцвол нэмэгдэл урамшуулал авч байхыг нэмж онцлов.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар “Хэдийгээр хоёр тоглолтод хожигдсон ч агуулгаар муу байсангүй. Бид энэ эрчээрээ улам хичээж 2019 онд болох ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тэмцээнийг давах хэрэгтэй. Түүний тулд МХБХ боломжтой бүхнээр тусална” гэж хэлээд Хонгконгтой хийх тоглолтод нь амжилт хүслээ.

Мөн энэ тэмцээний үр дүнгээс үл хамааран шигшээ багт 25 сая төгрөгийн урамшуулал олгох юм. Гадаад дотоодын туршлагатай дасгалжуулагчдыг шигшээ багт ажиллуулж, хилийн чанадад бэлтгэл сургуулилалт, тоглолт хийх боломжоор нь хангаж, тогтмол цалинжуулахад манай шигшээ багийнхны чадвар, амжилт өсөх нь дамжиггүй гэдгийг ч онцлов.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?