Үндэсний статистикийн хорооны өнөөдрийн мэдээллээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 10 дугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас нэг хувиар, өмнөх оны мөн үеэс ссөн дүнтэй байна. Ийнхүү өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувь согтууруулах ундаа, тамхины үнэ дүнгээрээ 8.1 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 8.3 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 11.0 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 12.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Үүн дотроо согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.9 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 9.0 хувь, цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 14.7 хувь тус тус өсчээ.